Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 5
Ирээрэй нь хурим, үсний найр, төрсөн өдөр болон бусад арга хэмжээний цахим урилга бүтээж, зочдод илгээх үйлчилгээ юм. Бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
1. Бүртгэл
- Бүртгүүлэхдээ үнэн зөв имэйл хаяг оруулна. Имэйлээ баталгаажуулснаар урилгаа нийтлэх боломжтой болно.
- Нууц үгээ бусдад бүү дамжуул. Таны бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна.
- Та бүртгэлээ хүссэн үедээ «Бүртгэл устгах» цэснээс бүрмөсөн устгаж болно.
2. Үнэ ба төлбөр
- Загвар үзэх, урилга бэлдэх, засах, урьдчилан харах нь үнэгүй. Урилгаа нийтлэхдээ урилга тус бүрт нэг удаа төлнө. Үнийг сайтын «Үнэ» хэсэгт заасан.
- Данс руу шилжүүлсэн төлбөрийг бид шалгаж баталгаажуулмагц урилга нийтлэгдэнэ. Гүйлгээний утга дээр төлбөрийн цонхонд гарсан кодыг заавал бичнэ.
- Урамшууллын, түншийн болон найзын кодын хямдрал, кредитийг бэлэн мөнгө болгох боломжгүй.
3. Буцаан олголт
- Төлбөр төлсөн боловч урилга тань нийтлэгдээгүй, эсвэл манай техникийн алдаанаас болж урилгаа ашиглаж чадаагүй бол төлбөрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн буцаан олгоно.
- Урилга нийтлэгдэж, зочдод илгээгдсэний дараа буцаан олголт хийхгүй. Гэхдээ урилгаа хүссэн үедээ засах боломжтой.
- Буцаан олголт хүсвэл төлбөрийн код болон дансны мэдээллээ [email protected] хаягаар илгээнэ үү.
4. Таны оруулсан агуулга
- Урилгад оруулсан текст, зураг, видео, хөгжмийн эрх танд хамаарна. Та тэдгээрийг ашиглах эрхтэй байх ёстой.
- Бусдын эрхийг зөрчсөн, хууль бус, доромжилсон, садар самуун агуулга оруулахыг хориглоно. Ийм урилгыг бид мэдэгдэлгүйгээр хааж болно.
- Урилгаа үйлчилгээгээр харуулахын тулд таны оруулсан агуулгыг хадгалах, зочдод үзүүлэх зөвшөөрлийг та бидэнд олгож байна.
5. Үйлчилгээний хүртээмж
- Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг хичээдэг ч засвар, гуравдагч талын үйлчилгээний саатлаас болж түр зогсож болно.
- Нийтлэгдсэн урилга таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд ажиллана.
- Бид үйлчилгээ болон эдгээр нөхцөлийг шинэчилж болно. Чухал өөрчлөлтийг сайт эсвэл имэйлээр мэдэгдэнэ.
6. Хариуцлагын хязгаар
Зочид урилгаа хүлээж авсан эсэх, арга хэмжээ болсон эсэхэд бид хариуцлага хүлээхгүй. Манай хариуцлага тухайн урилгад төлсөн дүнгээр хязгаарлагдана.
Холбоо барих
Асуулт, хүсэлт, гомдлоо [email protected] хаягаар илгээнэ үү. Үйлчилгээ үзүүлэгч: Ирээрэй (ireerei.com).