Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 5
Энэ бодлого нь Ирээрэй таны болон таны зочдын ямар мэдээллийг цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалдгийг тайлбарлана.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, нэвтрэх нэр, нэр (заавал биш). Нууц үгийг бид хэзээ ч уншиж болохоор хадгалдаггүй — зөвхөн шифрлэсэн хэлбэр (PBKDF2) хадгална.
- Урилгын агуулга: таны оруулсан текст, огноо, газар, зураг, видео, хөгжим, бэлгийн дансны мэдээлэл.
- Зочдын хариу: зочны бичсэн нэр, ирэх эсэх, хүний тоо, ерөөл. Хувийн холбоосоор нээсэн бол тухайн холбоосын нэр, нээсэн тоо.
- Төлбөр: төлбөрийн код, дүн, огноо, төлөв. Бид таны банкны картын мэдээллийг цуглуулдаггүй.
- Техникийн мэдээлэл: нэвтэрсэн төлөвийг хадгалах cookie, хүсэлтийн хязгаарлалтад хэрэглэх IP хаягийн тайлагдашгүй хэш, хуудас нээсэн нийт тоо, хаанаас ирсэн (жишээ нь Facebook). Эдгээр нь таныг хувь хүн болгон тодорхойлохгүй.
2. Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Урилгыг бүтээх, зочдод харуулах, хариуг танд үзүүлэх.
- Имэйл илгээх: баталгаажуулалт, нууц үг сэргээх, шинэ хариуны мэдэгдэл, төлбөрийн төлөв, сануулга. Шинэ хариуны мэдэгдлийг имэйл дэх холбоосоор унтраана.
- Төлбөрийг шалгах, урамшууллын код тооцох.
- Үйлчилгээг сайжруулах (нийт хандалтын тоо).
Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, сурталчилгааны зорилгоор дамжуулахгүй.
3. Гуравдагч талын үйлчилгээ
- Cloudflare — сайт, өгөгдлийн сан, зураг хадгалах (дэлхийн дата төвүүд).
- Resend — имэйл илгээх.
- Google Fonts — үсгийн фонт.
- Төлбөрийн үйлчилгээ (QPay / MOST) — идэвхжүүлсэн тохиолдолд зөвхөн төлбөрийн мэдээлэл.
- Facebook Pixel, Google Analytics — идэвхжүүлсэн тохиолдолд сайтын хандалт, бүртгүүлэх, төлбөрийн цонх нээх зэрэг үйлдлийг нэр, имэйлгүйгээр хэмжинэ (сурталчилгааны үр дүнг тооцох). Хөтчийнхөө тохиргоогоор хориглож болно.
4. Хадгалах хугацаа
- Бүртгэл, урилга, зочдын хариуг таныг бүртгэлээ устгах хүртэл хадгална.
- Бүртгэлээ устгахад урилга, хариу, зураг, видео бүрмөсөн устана.
- Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу хадгална.
- Нууц үг сэргээх, имэйл баталгаажуулах холбоос 1 цаг – 3 хоногийн дараа хүчингүй болно.
5. Таны эрх
- Мэдээллээ засах — урилга, бүртгэлийн тохиргооноос.
- Мэдээллээ устгуулах — «Бүртгэл устгах» цэснээс эсвэл бидэнд хандаж.
- Зочдын хариуг CSV файлаар татаж авах.
- Зочин өөрийн хариуг устгуулахыг хүсвэл урилгын эзэнд эсвэл бидэнд хандана.
6. Хүүхдийн мэдээлэл
Үсний найр, төрсөн өдрийн урилгад хүүхдийн нэр, зургийг эцэг эх нь оруулдаг. Урилга зөвхөн холбоос мэдэх хүмүүст харагдах бөгөөд хайлтын системд индекслэгдэхгүй.
Холбоо барих
Асуулт, хүсэлт, гомдлоо [email protected] хаягаар илгээнэ үү. Үйлчилгээ үзүүлэгч: Ирээрэй (ireerei.com).