Баяртаа тохирох загвар
Дээр нь дарж бүтэн урилгыг хөгжимтэй нь үзээрэй.
Гурван алхам
Загвараа сонго
Олон загвараас баярынхаа өнгө аясыг сонгоно.
Мэдээллээ оруул
Нэр, огноо, газар, зураг, хөгжмөө нэмнэ.
Холбоосоо илгээ
Зочид урилгаа нээж, ирэх эсэхээ мэдэгдэнэ.
Нэг урилгад хэрэгтэй бүхэн
Ирэх эсэх
Хэн, хэдүүлээ ирэхийг нэг дороос харж, Excel-ээр татна.
Ерөөлийн хана
Зочдын ерөөл урилга дээр цугларна. Алийг нь харуулахаа та шийднэ.
Зураг, видео
Нүүр зураг, цомог, богино нүүр бичлэг.
Хөгжим
Бэлэн аялгуунаас сонгох эсвэл өөрийн дуугаа оруулна.
Бэлэн ерөөл
Баяр бүрт тохирсон ерөөл, шүлэг нэг товшилтоор.
Зөөлөн хөдөлгөөн
Од анивчиж, дэлбээ хийснэ. Хүсэхгүй бол унтраана.
Бэлэг, хишиг
Дансны дугаар, QR кодоо хялбар хуваалцана.
Цаг, газар
Тоолуур, хөтөлбөр, газрын зураг, календарь.
Нэг урилга — нэг төлбөр
Түгээмэл асуулт
Урилга үүсгэхэд төлбөртэй юу?
Загвар сонгох, засах, урьдчилан харах нь үнэгүй. Урилгаа нийтлэхдээ нэг удаа төлнө.
Нийтэлсний дараа засаж болох уу?
Болно. Хадгалмагц өөрчлөлт холбоос дээр шууд харагдана.
Зочид урилгаа хэрхэн нээх вэ?
Таны илгээсэн холбоосыг утсаараа нээнэ. Апп суулгах, бүртгүүлэх шаардлагагүй.
Зураг заавал хэрэгтэй юу?
Үгүй. Загвар бүр зураггүй ч бүрэн харагдана. Хүсвэл нүүр зураг, цомгоо нэмээрэй.
Ямар зураг оруулж болох вэ?
JPG, PNG, WEBP зураг (5 МБ хүртэл). Том зургийг бид автоматаар жижгэрүүлнэ.
Урилгадаа видео тавьж болох уу?
Болно. 30 секунд хүртэл, 25 МБ-аас ихгүй MP4 бичлэг урилгын нүүрэнд дуугүй, давтан тоглоно. iPhone-ий .MOV бичлэгийг MP4 болгоод оруулаарай.
Өөрийн дуугаа тавьж болох уу?
Болно, MP3 файлаа оруулаарай. Зохиогчийн эрхийг хүндэтгэнэ үү.
Урилгын үгээ яаж бичих вэ?
Өөрөө бичих эсвэл баяр бүрт зориулсан бэлэн ерөөл, шүлгээс сонгоод хүссэнээрээ засаарай.
Ирэх эсэхийн хариуг хаанаас харах вэ?
«Миний урилгууд» хэсгээс. Жагсаалтаа CSV файлаар татаж авч болно.
Зочдын ерөөл урилга дээр харагдах уу?
Тийм. Зочдын үлдээсэн ерөөл урилгын «Ерөөлийн хана» хэсэгт цугларна. Хүсвэл зөвхөн таны зөвшөөрсөн ерөөл гарахаар тохируулж, аль нэгийг нь хүссэн үедээ нууна.
Урилга хөдөлгөөнтэй харагдах уу?
Загварын од, үүл, дэлбээ, цас зочин урилгаа нээхэд зөөлөн хөдөлнө. Хүсэхгүй бол засварлагчаас нэг товчоор унтраана. «Хөдөлгөөн багасгах» тохиргоотой утсанд хөдөлгөөнгүй харагдана.
Холбоосоо өөрөө сонгож болох уу?
Тийм, ireerei.com/ дараах хэсгийг латин үсгээр өөрөө сонгоно.